Одоогоос зургаан сарын өмнө “Драгон” төвд үйл ажиллагаа явуулж байсан Сонгинохайрханы зорчигч тээврийн төвийг нүүлгэсэн байдаг
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сараас Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын зорчигч тээврийг “Драгон Холдинг” компанийн байрнаас явуулж эхэлсэн юм. Түүнчлэн Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулахаар зохицуулсан байдаг.
Тэгвэл маргаашаас дахин гурван чиглэлийн хот хоорондын автобус “Драгон” төвөөс үйлчлэхээр болж байна. Тодруулбал, Хөвсгөл, Булган болон Улаан-Үдийн чиглэлийн тээвэр Драгоноос явах ажээ. Үнийн хувьд Булган 32 800, Хөвсгөл 59000 төгрөг болсон байна.