Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авах бол 8889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан авна.