Бэлгийн замаар дамжих халдварт өвчин хэвлийдээ тээж буй үрд тань нөлөөлөх үү

Ө.Оюунчимэг

/ЭХЭМҮТ, АУЗЛ-ийн эрхлэгч АУ-ны доткор

“ОЮУНАА ЭМЧИЙН БУЛАН” та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох
чиглэл, жирэмсэн эмэгтэйчүүд болон хэвлийд тань бойжиж буй урд тань хэрэгтэй
тун чухал зөвлөгөөнүүдийг бэлтгэн хүргэж байх болно.

Өнөөдрийн сэдэв бэлгийн замаар дамжих халдварт өвчин, тэр дундаа тэмбуугийн
халдварыг онцлон, хэвлийдээ тээж буй бяцхан үрд тань нөлөөлөх эсэх мэдээллийг
бэлтгэжээ. Мөн та Оюунаа эмчээс асуух зүйлээ түүний emchcounsult@gmail.com
хаягаар холбоо барьж зөвлөгөө авч болно.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчин нийт халдварт өвчний 39-40%
эзлэж байгаа бөгөөд түүний дотор тэмбүүгийн халдвар бага биш хувийг эзлэж
байгаа, халдварт өвчний тайлан мэдээний чиг хандлагыг харахад сүүлийн
жилүүдэд нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд тэмбүүгийн халдварын
тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хяналтанд эрт орж, шинжилгээнд бүрэн
хамрагдаагүй тохиолдолд тэмбүүгийн халдвар илрэхгүй төрөлхийн тэмбүүтэй
хүүхэд төрөх тохиолдол цөөн биш байна. Халдвар авсан эмэгтэй эмчилгээ
хийлгээгүй, жирэмсэлсэн тохиолдолд тэмбүүгийн халдвар эхээс урагт халдах
магадлал 60-70%, төрсөн хүүхдийн 35% -45% -д нь төрөлхийн тэмбүүтэй төрөх
өндөр эрсдэлтэй.

ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР ДАМЖИХ ЗАМ
Төрөлхийн тэмбүү нь тэмбүүгийн халдвартай эхээс ихэсээр дамжин урагт
халдварладаг. Мөн төрөх замаар хүүхэд олдмол байдлаар халдвар авна. Урагт
үзүүлж болох нөлөө нь тэмбүүгийн халварын үе шатаас хамаарна.
ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАРТАЙ УРАГТ ТУЛГАРЧ БОЛОХ ЭРСДЭЛ
- Ураг жирэмсний эрт үед зулбах
- Бага жинтэй төрөх, эх дотроо өсөлтийн саатал, өсөлтгүй болох
- Дутуу төрөх
- Амьгүй төрөх
ТӨРӨЛХИЙН ТЭМБҮҮТЭЙ ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ:
Төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдэд 40-50% нь өвөрмөц шинж тэмдэг илрэнэ.
- Ургийн элэг, дэлүү том байх
- Нярайн шарлалт ужиграх
- Лимфийн булчирхай үрэвсэх
- Арьсаар цэврүүтэй төрөлхийн тэмбүүгийн халдварын үед гарах өвөрмөц
тууралттай байх
- Хожуу үед шуу, шагай, өвдөг, бугуй, тохойн яс сийрэгжилт эрчтэй явна.
- Нүд, сонсгол, төв мэдрэлийн системд өөрчлөлт гарна.
ТЭМБҮҮ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛЭХ ЯМАР ӨВӨРМӨЦ ШИНЖИЛГЭЭНҮҮД БАЙДАГ
ВЭ?
Тэмбүүг илрүүлэхэд хоёр (трепонемын бус - NTTs, трепонемын - TTs) төрлийн
сорил хэрэглэж болно. Цайвар трепонемыг микроскопиор илрүүлэх , PCR ашиглах
нь хамгийн найдвартай арга байдаг.
ТРЕПОНЕМЫН БУС СОРИЛ ( RPR, SPEA):
Трепонемын бус сорилыг илрүүлэх болон эмчилгээний үр дүнг тооцоход
хэрэглэнэ. Харшилтай, холбох эдийн өвчин, зарим нэгэн байгалийн халдварт
өвчин, аутоиммунийн өвчин үед хуурамч эерэг гарч болно. Харин хуурамч сөрөг
гарах тохиолдол нь тэмбүүгийн нэгдүгээр үе нь хоёрдугаар үед шилжих үед гарч
болохыг анхаарах хэрэгтэй.
ТРЕПОНЕМЫН СОРИЛ (TPHA, TPPA, FTA-ABS Recombinant EIA, Latex
agglutination)
Трепонемын сорилыг оношилгоонд хэрэглэнэ. Лептоспироз төрлийн
эмгэгийн үед хуурамч эерэг гарах тохиолдол байдаг.
БУСАД ШИНЖИЛГЭЭНД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРЧ БОЛОХ ВЭ?
- Цусанд ихэвчлэн тромбоцит, лейкоцит эсийн тоо цөөрөх, трансаминаза,
шүлтлэг фосфатаза ихсэх, гипербилирубинеми, протромбины хугацаа
уртсах.
ЭМЧИЛГЭЭ: Өвөрмөц үүсгэгчийн эсрэг эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтын
дор хийгдэнэ. Дур мэдэж эмчилгээ хийх нь муу үр дагавартай.
Хэрэв жирэмсэн эмэгтэй халдвар авсан, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд ураг
халдвар авахгүй байх боломжтой учир эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй.
ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРСЭН ҮЕД ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?
- Мэргэжлийн эмчид заавал хандах.
- Тэмбүүгийн үүсгэгчийг илрүүлэх өвөрмөц шинжилгээг хийлгэх.
- Эмчилгээг бүрэн хийлгэж, эмчилгээний үр дүнг тооцох, шинжилгээгээр хянах.
ХОСУУД ЖИРЭМСЛЭЛТ, ТӨРӨЛТӨНДӨӨ БЭЛТГЭХИЙН ТУЛД ЮУГ АНХААРАХ
ВЭ?
Хосуудын эрүүл мэндийн боловрол, мэдлэг , хандлага харилцан адилгүй
байна. Хувь хүн өөрийгөө болон бэлгийн хамтрагчаа эрсдлээс хамгаалах мэдлэг,
зөв хандлагатай байх, бэлгийн замын халдвар, түүнээс хэрхэн сэргийлэх, илрүүлэх
талаар мэдлэг олж авах хэрэгтэй байна.
Жирэмслэхээс өмнө хосууд жирэмсэн үед зайлшгүй хийгдэх
шинжилгээнүүдийн талаар мэдлэгтэй байх маш чухал