Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Онцгой байдлын ерөнхий газрыг "Сүхбаатарын одон"-оор шагналаа.
Анх 120 салбар нэгжтэй байсан Онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй, Агаараас эрэн хайх, аврах ангитай болон өргөжиж, техник хэрэгслийн хангалт 40 гаруй хувиар нэмэгдээд байна.
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд 37 мянга гаруй иргэний амь нас, аюулгүй байдал, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.