Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдааны товд "Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаарх дүгнэлт, Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний үйлдвэрлэл, хангалт, "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг асуудал багтсан байна.
Нийт 30 асуудал хэлэлцэх аж.