“Түүлс маркет” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын санаачлагаар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Тус компани нь 2017 оноос хойш "Тотал" брэндийн 1100 нэр төрлийн багаж хэрэгслийг худалдаалж байгаа бөгөөд аврах ажиллагаанд ашиглах 17 нэр төрлийн барааг хүлээлгэн өгсөн юм. Эдгээр багаж, хэрэгслүүд нь хээрийн нөхцөлд цахилгаангүй үед аврах ажиллагаа зохион байгуулахад хэрэглэж болох батерейтэй гэдгээрээ онцлог.
Энэ үеэр улс эх орон, аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдад дэмжлэг болж, өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний дээжээс хандивлан, гар бие оролцож байгаадаа талархалтай байгаагаа илэрхийллээ.