Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчид IV зэргээ гардаж авлаа

ОБЕГ-аас ДХИС-ийн Онцгой байдлын сургуультай хамтран  "Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч"-ийн анхан шатны сургалтыг тус сургуулийн Усан спорт, сургалтын төвд зохион байгуулж, IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.

Мөн алба хаагчдад “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”, “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг олгосон юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 35 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метр уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшлээ.

Онцгой байдлын байгууллагаас 2014 оноос хойш аравдахь жилдээ тус сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчид  усчин аврагчаар бэлтгэгдэж, үүрэг гүйцэтгэж байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here