УОК-оос үерт автсан 40 өрхөд гэр, хор уршгийг арилгахад зориулж 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ

Завхан аймгийн Улиастай суманд (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.

Үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэлээ. Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг  руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шаардлагатай нөхцөл байдалд Аймгийн Онцгой  комисстой хамтарч шуурхай дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here