Нийслэл хотод 2024 оны 6 дугаар сард орон сууцны үнэ 2023 оны мөн үеийнхээс 11.0 хувиар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Энэ оны 6 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ нийслэлийн төвийн 6 дүүрэгт 4.01 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ доорх байдалтай байна. Тухайлбал:
- Хан-Уул дүүрэг 4.12 сая төгрөг,
- Сүхбаатар дүүрэг 4.04 сая төгрөг,
- Баянгол дүүрэг 3.99 сая төгрөг,
- Баянзүрх дүүрэг 3.84 сая төгрөг,
- Чингэлтэй дүүрэг 3.82 сая төгрөг,
- Сонгинохайрхан дүүрэг 3.06 сая төгрөг,
Харин шинэ орон сууцны үнэ энэ оны 5 дугаар сараас өөрчлөгдөөгүй байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.88 сая төгрөг байна. Тэдгээрийг дүүрэг тус бүрээр нь авч үзвэл:
- Сүхбаатар 4.50 сая төгрөг,
- Чингэлтэй 4.46 сая төгрөг,
- Хан-Уул 4.30 сая төгрөг,
- Баянзүрх 3.51 сая төгрөг,
- Баянгол 3.39 сая төгрөг,
- Сонгинохайрхан дүүрэгт 2.69 сая төгрөг байгаа ажээ.