Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс хүлээн авч эхлэхээр болжээ.
Ингэхдээ emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдана.
Өнгөрсөн жил бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд хүсэлтийг цахимаар болон гэрийн ойролцоох төрийн өмчийн цэцэрлэгт хандан гаргаж байсан юм. Эцэг, эхчүүд нийслэлийн хамран сургах тойргийн мэдээллийг Нийслэлийн боловсролын газрын сайт, пэйж хуудас болон утсаар авах боломжтой ажээ.