Төмс, хүнсний ногоо тарьсан талбайн хэмжээ нэмэгджээ

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал:

  • үр тариа 348.1 мянган га-д,
  • техникийн ургамал 128.8 мянган га-д,
  • таримал тэжээл 75.3 мянган га-д,
  • төмс 18.4 мянган га-д,
  • хүнсний ногоо 16.5 мянган га-д,

Нийт тариалсан талбай 2023 оны мөн үеийнхээс 1.4 хувиар буурчээ.

Түүнийг төрлөөр авч үзвэл:

  • үр тариа 9.5 мянган га,
  • таримал тэжээл 5 мянган га,
  • техникийн ургамал 2.4 мянган га-гаар буурсан байна.

Харин:

  • хүнсний ногоо 3.2 мянган га,
  • төмс 0.2 мянган га-гаар нэмэгджээ.