Манай орны төв хэмгээр энэ сарын 20-нд, нутгийн зүүн хагаст энэ сарын 21-нд дуу цахилгаантай аадар бороо орох тул ЦУОШГ-аас үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүллээ.
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Халх голын сав газраар маргааш, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нөгөөдөр, баруун, говийн аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр энэ сарын 20-нд, төв, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар энэ сарын 21-нд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар энэ сарын 22-нд, нутгийн хойд хэсгээр 23-нд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 24, 25-нд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр хүрч ширүүсэх аж.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5...+10, өдөртөө +21...+26, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19...+24, өдөртөө +33...+38, бусад нутгаар шөнөдөө +12...+17, өдөртөө +26...+31 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар энэ сарын 20-нд, зүүн аймгуудын нутгаар 21, 22-нд бага зэрэг сэрүүснэ.