МАН-ын IX Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтоод буй.
Бага хурлаас гарсан энэхүү шийдвэрийг удахгүй Ерөнхийлөгчид хүргүүлж зөвшилцөнө. Үүний дараа УИХ-ын түвшинд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид Бага хурлын шийдвэр хараахан очоогүй байгаа гэнэ. Гэхдээ эл асуудал ирэх сарын 2-нд хуралдах УИХ-ын намрын чуулганы эхний асуудлаар орж ирэх тодорхой юм.