Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль Өмнөговь аймагт эхэллээ.

Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, хүн хүч хэрэгслийн боломжийг тодорхойлох, тооцоолох, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсронгуй болгох, байрзүйн зураг хөтлөлтийг сайжруулах, хээрийн нөхцөлд ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулах юм.