Баруун бүсийн “Эцэг, эхийн зөвлөл”-ийн гишүүн алба хаагчид сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхэд хамгааллын бодлого, гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт" сэдэвт  сургалтыг Баруун бүсийн төв-Ховд аймагт энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Сургалтад Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн Онцгой байдлын газрын "Эцэг, эхийн зөвлөл"-ийн гишүүн алба хаагчид  хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээгээ гардан авлаа.

“Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга есдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын зочин багш мэдээлэл өгч, Онцгой байдлын байгууллагын “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хүрээнд эцэг эхийн зөвлөлийн ажиллах журам,  цаашдын зорилтын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн гамшиг, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулдаг туршлага, мэдээллээ хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн, алба хаагчдыг чадавхжууллаа.