Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд сургалт зохион байгууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд /Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам/ гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг энэ сарын 10-нд зохион байгуулахтай холбогдуулан танхимын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, улсын албаны ажиллах чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн гамшгийн үед салбарын тогтвортой байдлыг хангах, ажилтан, алба хаагчид өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.