ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Жан ХаоЮаньтай уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт болон сүүлийн жилүүдийн хил орчмын ой, хээрийн түймрийн талаар мэдээлэл солилцсон юм.
Мөн хоёр улсын хилийн бүс, боомт орчмын ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах, шаардлагатай үед харилцан холбоо барих холбогчдын талаар санал зөвлөлдлөө.
“Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 1999 оны долоодугаар сарын 15-аас эхлэн дагаж мөрдөн, 2022 оны хоёрдугаар сард шинэчлэн баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.