Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсооно

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо.

Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм. 

  • АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан” 
  • АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс” 
  • АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол” 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here