Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн өдрөөр Төрийн далбаагаа Жанжин Д.Сүхбаатарын төв талбайд хүндэтгэн мандууллаа.
Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандуулсны дараа УИХ-ын дарга Д.Амарсайхан тэргүүтэй УИХ-ын гишүүд, Тамгын газрын удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм.