“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман-Европын эрх зүйн төвтэй хамтран “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат” онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд нийт 120 гаруй оролцогч үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ханнс Зайделийн сан хамтран ажиллалаа.