Хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе бригадын генерал Алтерсбергер Бернхардт тэргүүтэй төлөөлөгчдийг хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд айлчлал хийж байгаатай холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар болон цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here