"БАТЛАН ХАМГААЛАХ СЭРГЭЛТ" бодлогын төвд хүн байна

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 065, 284 дүгээр ангиудад "Батлан хамгаалах сэргэлт" бодлого болон Батлан хамгаалахын сайдын албан даалгавруудыг таниулах ажлын хүрээнд нийт бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, мэдээлэл танилцууллаа.

Бригадын генерал Ч.Гандирваа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, "Эх оронч Монгол-Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх"-ийн талаарх мэдээллийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, энэхүү бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн нэг бүрийн оролцоог чухлыг онцоллоо.

Мөн Батлан хамгаалахын сайдын 2024 оны 1, 2 болон 2025 оны 1 дүгээр албан даалгаврууд,

  • Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар баталсан “Цэргийн алба хаагчийг мэргэшүүлэх, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулах журам”-ын талаар танилцуулга хийлээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here