М.Энхболд тэргүүтэнгүүд бойкот хийсээр байна

МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, Ерөнхий сайдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ томилж чадаагүй. Угтаа гомдогсодын арми гэж хэлж болох Ж.Эрдэнэбат, М.Энхболд тэргүүтэй 29 гишүүн матрын нулимс унагаж хуралдаа суухаас татгалзсанаар МАН-ын Ерөнхий сайдыг АН-ын найм, бие даагч, гуравдагч хүчний дэмжлэгтэйгээр баталлаа.

Тэгвэл өчигдөр болсон чуулганы хуралдааны дараа МАН-ын 29 гишүүний төлөөлөл мэдээлэл хийхдээ У.Хүрэлсүх бидэнтэй зарчим ярихаас татгалзсан хэмээн мэдэгдсэн юм.

Харин тэр зарчим нь юу байсан талаар албан бус эх сурвалжийн мэдээлэл ирлээ. Ж.Эрдэнэбат тэргүүтэй улстөрчид чуулганы хуралд суухаас татгалзсан цаад шалтгаан нь сайдын суудлаас үүджээ. Тэд бидэнд Засгийн газрын бүтцийн 50 хувьд сайдын суудал өг. Тэгвэл дэмжинэ гэсэн шантааж хийсэн аж. Өдгөө ч тэр шантаажаа үргэлжлүүлж, намын дарга болсон хүнээ Ерөнхий сайдаар томилно. Чи гуравхан сарын настай сайд байна гэх мэтээр ил далд шантааж хийж эхэлжээ.

Гэвч У.Хүрэлсүхийн тухайд өөрийг нь дэмжсэн 33 гишүүн, цаашлаад АН-ын итгэлийг хариулах учраас гомдогсодын армид харамсалтай нь суудал өгч чадахгүй гэдгээ хэлсэн аж. Нэгэнт ил болсон МАН-ын зөрчил Ерөнхий сайдаа томилсноор дуусахгүй нь тодорхой боллоо. Үйл явдал цаашдаа улам л сонирхолтой өрнөх нь ээ.

Б.Эрхэс

1 сэтгэгдэл

Comments are closed.