Энэ сарын 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
10 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 10 дугаар сарын 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна хэмээн мэдээллээ.