УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.09/ 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож:
- Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл
- Бусад
асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон түр завсарлалаа. Энэ асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш үргэлжлүүлэн хуралдаж, хурлын дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулна.