Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг “Мин транс” компаний жолооч нар “Драгон” төв дээр жагсаал зохион байгууллаа. Учир нь “Авто тээврийн үндэсний төв” энэ оны долоодугаар сард байгуулсан хамтран ажиллах гурван жилийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалж, өөр компанийг сонгосонтой холбоотой аж.
Хөвсгөл-УБ чиглэлд “Мин транс”, “Нөхөрлөл зам хоршоо” гэсэн хоёр компанийн 80 гаруй автобус үйлчилгээнд явдаг байна. Үүнээс 40 гаруй нь “Мин транс” компанийн автобуснууд байдаг байна. Өөрөөр хэлбэл, туслах жолоочтойгоо нийлээд 100 гаруй жолооч, тэдний ар гэрийнхний амьдрал яригдаж байгаа гэсэн үг.
Гэтэл Авто тээврийн үндэсний төв ямар нэгэн үндэслэлгүйгээр “Мин транс” компаниас гэрээгээ цуцлаад “Тахилт транс” гэх компанийг оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ шинээр оруулж байгаа “Тахилт транс” гэх компани нь “Авто тээврийн үндэсний төв”-ийн дарга П.Дэлгэрнарангийн компани гэсэн "бор шувуу" нисч эхлээд байна.
Жолооч нар мэдээлэл хийсний дараа уг компаниудын удирлага болон Авто тээврийн үндэсний төвийн албаныхан хуралдаж, улмаар гэрээгээ цуцлах болсон шийдвэрээ буцаасан талаар албан эх сурвалж мэдээллэв.
Амар юм бээ