“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 62 кг-д зодоглосон дэлхийн аварга Пүрэвдоржийн Орхон эхний тойрогт гоц мөргөсөн.
Тэрбээр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны нэр дээр барилдаж буй Беларус бөх Вераника Ивановаг эхний хагаст 10:0 оноогоор буулгаж авч, шигшээ наймд шалгарлаа.
П.Орхон дараагийн тойрогт АНУ-ын бөх Адауго Нвачуквутай барилдана.































