МАН-ынхан сайдад нэр дэвшигчдээ эцэстэн тодруулсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Мөн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм.
Тэгвэл АТГ-аас өчигдөр хариу бичиг илгээжээ. Ингэхдээ томилогдохоор ирүүлсэн сайд нар ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн байна.
Шинэ Ерөнхий сайдын танхимын 15 сайдад:
- Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
- ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
- БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
- НХХ-ийн сайд С.Чинзориг
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
- БХБ-ын сайд Х.Баделхан
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
- ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.
Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа сайдад нэр дэвшигдийн нэрийг УИХ-д өргөн барьж, албан ёсоор томилно.