Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Засгийн газрын урилгаар Санкт-Петербург хотноо 6 дугаар сарын 1-3-нд болох Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Тэрбээр энэ үеэр тус улсын болон бусад улс орны удирдлагуудтай уулзалт хийх юм.
Ерөнхий сайд болон дагалдах явах албаныхан энэ сарын 31-нд Улаанбаатараас мордох аж.