Монгол бахархлын өдөр тохиож байна

Өнөөдөр Их эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр.

Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. Монгол Улсад 2012 оноос энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Эрхэм уншигчдадаа Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдрийн эрхэм мэндийг дэвшүүлье. Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here