Говийн аймгуудын өмнөд хэсгээр ялимгүй цас орж шуурна

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор -29-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -21-26 градус, Алтайн өвөр говиор -5-10 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -10-15 градус, бусад нутгаар -16-21 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here