Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгороор -26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -20-25 градус, Алтайн өвөр говиор -2-7 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -11-16 градус, бусад нутгаар -15-20 градус хүйтэн байна.
Хүйтний эрч ихэнх нутгаар өнөөдөр хадгалагдана.






























