АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно

Шатахуун импортлогч компаниуд арванхоёрдугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн  худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.

Ингэснээр 193460 тонн шатахуун импортоор орж ирэх аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байгаа юм.

Мөн  арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун  4597 тонн, дизель түлш 9260 тонн буюу 13857 тонн шатахуун импортлоод байна.  

Төмөр зам дээр 179 вагон АИ-92 шатахуун, 366 вагон дизель түлш байгаа аж.

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here