2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш монгол хэл бичиг, түүх, англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Харин арванхоёрдугаар сарын 5-нд хими, газарзүй, нийгмийн шалгалтыг авна. Мөн арванхоёрдугаар сарын 6-нд биологи, математик, орос хэл 7-нд физик, монгол хэлний хичээлийн шалгалтыг авахаар төлөвлөөд байна.
БҮТ-ийн мэдээлснээр, өвлийн элсэлтийн шалгалтад одоо суралцаж буй 10,11,12 дугаар ангийн сурагчид хамрагдах боломжгүй. 2025 оны зургаадугаар сар ба түүнээс өмнө төгссөн шалгуулагчид хамрагдах аж.






























