Энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцжээ.
Манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртжээ. Мөн Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна.
Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Х.Энхтуяагийн хувьд монголын эмэгтэй тамирчдаас энэ спортоор анх удаа дэлхийн аварга болсон гэдгээрээ онцлогтой юм.