Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг аврагчид шуурхай зохион байгуулан ажилласаар байна. Өнөөдөр 11:30 цагт эрэн хайх эрлийн баг дахин нэг иргэний цогцос олжээ. ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06:20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 09:43 цагт осолдсон хоёр иргэний цогцсыг олсон бол 10:43 цагт осолдсон дахин нэг иргэний цогцсыг олоод байгаа юм.