ДАШТ-ий алтан медальт, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Пүрэвдоржийн Орхоныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнахаар болжээ.
Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин юм байна. Гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд гардуулах аж.