“I and R Mongolia’’ компани Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран “Дулаан гэр-Сайхан сэтгэл’’ сайн үйлсийн аяныг амжилттай зохион байгууллаа. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аяныг санаачилж Баянзүрх дүүргийн амьжиргааны түвшин доогуур, гэр оронгүй 5 өрхөд өнөөдөр гэр бэлэглэсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Сувд-Эрдэнэ, “I and R Mongolia’’ компанийн удирдлагууд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Отгонцэцэг, 21 дугаар хорооны иргэн С.Мөнхжаргал, 23 дугаар хорооны иргэн О.Ганзориг, 2 дугаар хорооны иргэн Н.Цэнгүүнжав болон Э.Батжаргалынх тус тус гал голомтоо бадраах өргөө цагаан гэртэй болжээ.