Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол боллоо.

Зул өргөх ёслолд уулчдын гэр бүл, анд нөхдөөс гадна олон зуун монголчууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.

Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдсэн бөгөөд тус клубүүд өчигдөр цуглан нэгдсэн алхалт хийж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.