Архивын лавлагааг үнэ төлбөргүйгээр олгоно

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй.

Энэ хүрээнд Батлан хамгаалах төв архиваас өнөөдөр лавлагаа, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүйгээр олгох юм. Түүнчлэн баримтат кино, архивын баримтыг дэлгэн үзүүлэхийн сацуу гэрэл зургийн бичил үзэсгэлэн гаргана.

Үүний зэрэгцээ Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах аж.