Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа худалддаг байсныг болиулав.
Үүний зэрэгцээ Д.Сарангэрэл сайд хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон түүнтэй холбоотой мэдээллийг эмийн сангууд мэдээллийн самбартаа хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийхийг чиглэл болгов.
Даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Гэвч мэдээлэл дутмагаас энэхүү хөнгөлөлтийг иргэд эдэлж чадахгүй байна.
Эмийн үнийн хөнгөлөлт гэдэг нь даатгуулагч өрх, сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг юм.
Өөрөөр хэлбэл, хөнгөлөлтэй эмийг сард хоёрхон удаа худалдаж байгаагаас ахмадууд урт дараалалд зогсдог явдлыг үүгээр тасалбар болж байна.