Энэ онд нийслэлийн хэмжээнд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцөлсөн байна.
Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулбал бодис 50 хувиар, давс хоёр дахин их хэмжээгээр нэмэгджээ. Үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн уртасгасан цагаар 10.6 сая шоо метр нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэсэн байна.
Өнгөрсөн өдрүүдэд орсон цаснаар 225.4 тонн бодис, 115.6 тонн давс цацаж, цас цэвэрлэх ажилд 30 гаруй машин техник гаргажээ.