Монгол дахь канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр 2017-2018 оны төслийн уралдаан

Канад Сангийн Орон Нутгийн Санаачилга Хөтөлбөр (цаашид Канад сан гэх) нь орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг.

Тус сан 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр 430 орчим төсөл хэрэгжүүлсэн.

Энэ жил Канад сан дараах таван чиглэлээр төсөл сонгон шалгаруулна:

  • Охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендерийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжих;
  • Хүний хөгжлийг, ялангуяа эрүүл мэнд, хоол тэжээл болон боловсролын чиглэлээр хөхиүлэн дэмжих;
  • Хүний эрх, өргөн оролцоо болон хариуцлагатай засаглал, ардчилал, энх тайванч плурализм, олон төрөл байдлыг түгээхэд манлайлах;
  • Хүртээмжтэй ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих;
  • Ус, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжих;

Бүх төсөл хүйсийн эрх тэгш байдал, хүрээлэн буй орчинг хамгаалах болон тогтвортой хөгжил, оролцоог хангасан байна.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 6 сарын 5-ны 17:00 цаг
Төслийн хэрэгжих хугацаа: 2017 оны 8 сарын 24-нөөс 2018 оны 2 сарын 1
Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 50 сая төгрөг

Төслийн өргөдөл англи, монгол хэл дээр байж болно. Төслийн өргөдөлудирдамжийг www.canadafundmongolia.mn цахим хаягнаас авна уу.

Жич: Зөвхөн шалгарсан төслийн байгууллагуудтай 2017 оны 8 сарын 1-ний  дотор эргэж холбоо барих болно. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон шаардлага хангаагүй төслүүд шалгаруулалтаас автоматаар хасагдана.