УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн Хэвлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллана гэдэг бор шувуу аль хэдийн сошил ертөнцөөр тархжээ.
Гантөмөрийн Уянга нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1993 онд 10 жилийн 40-р дунд сургууль,
- 1999 онд Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр,
- 2009 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн.
Тэрбээр 1998 онд телевизийн нэвтрүүлэгч, сурвалжлагчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2001-2004 онд Ардчилсан намын олон нийттэй харилцах хэлтэст ажилласан байна. 2004-2009 онд “Монгол таймс” сонины эрхлэгч, 2009-2010 онд “Улс төрийн сонин”-ы эрхлэгчээр тус тус ажилласан бөгөөд 2010-2011 онд МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Г.Уянга 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.