Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотод 67 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт болж өнгөрлөө.
Энэ оны тэмцээнд 118 улсын гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Энэтхэгийн гоо бүсгүй Мануши Чхиллар түрүүлсэн бол Мексикийн гоо бүсгүй Андреа Меза хоёрдугаар байрт, Их Британийн гоо бүсгүй Стефани Хилл гуравдугаар байрт орлоо.
Харин "Дэлхийн мисс-2017" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Ц.Энхжин "Олны таашаалд нийцсэн мисс" болж, “Мультмедиа Мисс” төрөлд түрүүлснээр шилдэг 15 оролцогчийн тоонд багтсан юм.

Ц.Энхжингийн амжилтууд:
- "Хаврын Гоёл 2010"-ын шилдэг загвар өмсөгч
- Мiss Globe International 2010 тэмцээний Олны таашаалт мисс
- Miss Friendship International 2010 тэмцээний дэд мисс, Дур булаам мисс
- Supermodel International 2012 шилдэг 6-д орсон
- Miss Mongolia 2015 дэд мисс, мисс спорт болж байсан.
“Miss World 2017” тэмцээнд оролцох Монгол бүсгүйг тодруулах тэмцээний албан ёсны зохион байгуулагчаар Asian Future ХХК ажиллалаа.