МАН-ынхан Г.Майцэцэг гэх хүүхнээр удирдуулах цаг ирсэн нь үү...

Маргааш буюу Даваа гарагт МАН-ын Их хурал хуралдана. МАН-д цаашид дотоод асуудлаа цэгцэлж, намынхаа нэр хүндийг сэргээж чадах дарга хэрэгтэй гэдэг нь ойлгомжиой. Өөрөөр хэлбэл,Намын дотоод асуудлаа нэг тийш нь болгож, намын нэр хүндээ сэргээх туршлагатай хүнийг сонгох хариуцлагатай алхамд тулж ирсэн. Одоогоор МАН-ын даргад У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Д.Дэмбэрэл нар өрсөлдөхөөр болоодбайгаа.Тэгвэл өчигдөр "Exclusive" брэндийг үүсгэн байгуулагч буюу Засгийн газрын “Чингис” бондоос 700 гаруй сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлээ төлөөгүй гэдгээрээ олонд танигдаад буй Г.Майцэцэг өрсөлдөхөөр болсон байна.

МАН-ын хувьд цаг үеийн нөхцөл байдал нь хурцадмал байгаа энэ үед Г.Майцэцэг гэх бүсгүй олон жилийн түүхтэй "алдарт" намыг аврагч болох эсэхийг маргааш харах л үлдээд байна.