Ж.Батзандан та монголын эмэгтэйчүүдээс уучлалт гуй

 

Гудамжны улс төрийг Төрийн ордонд хийж, УИХ-ын гишүүний суудлаар популист улс төр хийх болсон Ж.Батзандангийн ам, ажил хоёр нь ойрын үед алд дэлэм зөрөх болов. Б.Хурцыг Солонгост элчин сайдаар явуулахгүй, түүнийг дэмжихгүй хэмээн баахан попорч давхисан. Асуудлыг Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед тэрбээр дэмжсэн кноп дарж олныг гайхшируулсан. Мөн УИХ-ын чуулганы үеэр дотно найзалж байсан О.Баасанхүү гишүүнийг баас, шээс хэмээн дуудаж дөвчигнөхөө ч бас мартаагүй.

Бүлгийн даргынхаа өрөөнд болсон багахан маргааныг дэвэргэж, төрийн хамгаалалт авна хэмээн хийрхсэн ч саяхан. Тэгвэл, эрхэм гишүүн өчигдөрхөн сэтгүүлчийг гүтгэж, мөн ээж шигээ олон мянган эмэгтэйчүүдийг доромжлох үгийг амнаасаа унагалаа. Тэрбээр, 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Г.Туул “Та ганцаараа зүтгээд дийлэх үү. Дэвшүүлэн зайлуулахаар олонхи нь шийдчихсэн юм биш үү” гэсэн асуултыг зориуд мушгиж “энэ сэтгүүлч надаас Б.Хурцыг явуулаач гэж гуйлаа.

Тань шиг олон хүн гуйж байгаа” гэх мэтээр мушгиж, сэтгүүлчийг олны өмнө эвгүй байдалд оруулсан. Мөн Б.Хурц бол улаан нүүр лүү харж байгаад хүн гүтгэдэг, гэмт хэрэг зохиодог, хов баздаг хөгшин авгай шиг хэмээн олон мянган ахмад эмэгтэйчүүдийг олон нийтийн сүлжээгээр доромжлов. Тэр эх хүнээс гарсан л байлтай. Өөрөө эхнэртэй хүн байх. Гэтэл нэг хүнийг доромжлохдоо нийт эмэгтэйчүүдийг хавсруулж, эмэгтэй хүн бол хүн гүтгэдэг, хов баздаг гэсэн утгаар доромжилсон нь сонгогч түмэнд л лав таалагдсангүй. Тиймээс Зандан та монголын нийт эмэгтэйчүүдээс уучлалт гуй.

Дүрс бичлэг:

Эх сурвалж:Dardas.mn

 

 

8 Сэтгэгдэлүүд

  1. МОНГОЛ УЛС ҮҮССЭН ЦАГААСАА ЭХЛЭН АРД ТҮМНИЙ ДУНД ХОВЧ ХҮМҮҮСИЙГ “””” ХОВЧ АВГАЙ “””” ГЭЖ ХОЧИЛДОГ ЮМАА…. НЭГ ҮГЭЭР ХЭЛЭХЭД ХЭЛЦ ҮГ………..ЭНЭ НЭРЭЭ Ч БИЧЭЭГҮЙ ГОМДОЛ НЭХЭЭД БАЙГАА АВГАЙ БОЛ ХОВЧ АВГАЙ НАРЫН НЭГ Л БАЙНА ДАА… ХӨӨРХИЙ….

  2. Юм ярьсан хунээ еелж, муу хун шиг харагдуулах нь монгол луйварчдын арга уу. Би эмэгтэй. Гэхдээ Б.зандан намайг доромжиллоо гэж бодоогуй. Зев ярилаа гэж дэмжиж б.гаа. Уунийг бичигч та монгол эмэгтэйчуудийн емнеес гэж битгий девчигне.

  3. Батзандан эмэгтэйчүүдээс уучлэлт гуйгаад байх зүйл болоогүй, үүнээс чинь илүү чухал асуудал болоод байхад ийм юм ярьж бичиж байхаа болио, шударга ёсны төлөө тэмцэж байгаа хүмүүсээ дэмждэггүй юмаа гэхэд замд нь бүү саад болоо

  4. Та Хурцыг дэмждэг юм байна. Би бол Батзанданг дэмждэг попрох гэдэг таны үгийг ойлгохгүй байна. Харин Хурц хулгайч байж болзошгүй.

  5. Зөв юм ярьсан хүн ээ нам наад байх уу?
    Сэтгүүлч гэж дээ. Нийгмийн мулгуу хар массын тархи угаасан хэдэн юм. Сарандарванууд

  6. Улс төрчдийн ийм үг хэлэх болгонд эсэргүүцэх болно. Тэнэг ман олон бусад гаруудад

Comments are closed.