​Өвөл Айсуй...

“ӨВӨЛ” шоу тоглолт 12 сарын 15,16-ны өдрүүдэд Корпрэйт зочид буудлын концертын танхимд болно.  “Корпрэйт энтертаймент” нь урлагийн салбар бүрээс шилдэг уран бүтээлчдийг сонгон шалгаруулж, Монгол үндэстний хэв маяг өв соёлоо шингээсэн урлагийн бүтээл, уран бүтээлчдийг олноо алдаршуулах, улмаар дэлхийд таниулах, тэдний бүтээлийг орчин цагийн хэлбэрт найруулан дэглэж олон түмэнд хүргэх гол зорилготой.

Тус баг нь “Наадам”, “Намар” тоглолтуудыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж, техник, технологиор тоноглогдсон концертын их танхимдаа, гэрэл, дуу, дүрс дуугаралтын онцгой шийдэлтэйгээр амжилттай гүйцэтгэж гадаад, дотоодын олон хүмүүсийн таашаалд хүрч, өндөр үнэлгээ авч байсан билээ.

Харин энэ удаагийн “Өвөл” шоу тоглолтод Монголын авьяаслаг гоцлол хөгжимчид өөрсдийн авьяас, ур чадвараа гайхуулан хөгжимдөхөөс гадна, Өвөл цагийн өвөрмөц өнгө төрх дор, Өв уламжлал соёлоо харуулсан бүжиг, циркийн шилдэг үзүүлбэрүүдийг сонгон оруулжээ. Мөн шинэ жилээ угтсан сюрприз болгоод дэлхийн алдартай кино дэлгэцийн бүтээлүүдээс санаа авч найруулсан гайхалтай шинэлэг бүтээлүүдээр “Өвөл” шоу тоглолтоо чимсэн байгаа билээ.