Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Сэлэнгийн зүүн, Төв аймгийн хойд, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
2017 оны 11 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь талын хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын сав газраар 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-11 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.