Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Хүүхдийн инээмсэглэл өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт БЗД-ийн 3000 орчим хүүхэд багачууд цуглаж, Д.Оюунхорол сайдтай хамт хүүхдийн баярлаа тэмдэглэсэн юм.
Өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль” “Нийслэл хоттойгоо танилцъя” “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж, 160 хүүхдийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон Түүхийн музей үзүүлсэн байна.
Энэхүү аялалыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газар аялалын компаниудтай хамтран зохион байгуулсан бол тус яамны бусад газар, хэлтсийнхэн хүүхдүүдэд хэрхэн эко хүүхэд болох талаар мэдээлэл түгээн эрхийнх нь өдрөөр хамтдаа баярласан байна.